Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байр 7 дугаар орц утаа гараад байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход иргэн О цахилгаан зуухаа залгаатай орхисон байсныг аюулгүй болгосон байна. Мөн Баянзүрх дүүргийн Амгалан, Ботаникаас салаад витсамогийн урд, 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг зам дээр машин шатсан байна. Онцгой байдлын Аврах, гал унтраах 63 дугаар анги хэргийн газар очиж "Соната"-2 маркийн автомашин шатаж байсныг унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































