АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жой Байден энэ намар Хятад, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жой Байден энэ намар Хятад, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдөрт Сингапурт болсон Америкийн сансрын “Пратт энд Уитни” компанийн үйлдвэрт үг хэлэхдээ энэ тухай мэдээлжээ. Жой Байден хэдийд, ямар зорилгоор эдгээр хоёр улсад айлчлахаа тодруулж мэдээлээгүй байна. “АНУ Ази Номхон далайн бүс нутгийн үйл хэрэгт цаашид идэвхтэй оролцох бодолтой байна. Бид Номхон далайд байнга байх гүрэн улс юм” гэж Байден хэлжээ.
Тэнгис далайд будлиан олширч, сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгист шийдвэртэй ажиллагаа явуулж байгаа нь байдлыг хурцатгаж байна гэж Жой Байден үзжээ. Байдал улам хурцдсан явдал нь АНУ-ыг түгшүүлж байгаа аж.
Жой Байден Дэд Ерөнхийлөгч болсноосоо хойш Сингапур, Энэтхэг улсуудад гадаад айлчлал хйисэн билээ.