Нефтийн маш том толбо Тайландын Районг муж руу зүглэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Салхины чиглэл өөрчлөгдөхгүй бол нефьтийн толбо ойрын үед Мае Ранпуенг амралт сувиллын бүст хүрэх тухай Тайландын зүүн хэсгийн Сиам булангийн эрэг дээр орших мужийн эрх баригчид мэдээлсэн байна. Өчигдөр орон нутгийн нефть боловсруулах заводод түүхий эд тээвэрлэж байсан шатахуун зөөгчөөс бараг 50 тонн түүхий нефть Өмнөд Хятадын тэнгист асгарсан байна. Үүний улмаас 2.5 км урт, 800 метр өргөн нефтийн толбо үүссэн аж.
Тайландын тэнгисийн газрын мэдээлснээр тийшээ явуулсан 10 онгоц тархалтын дөнгөж 40 хувийг нь арилгаад байна. Нефьтийн толбыг бүрэн арилгахад бараг долоо хоног шаардагдана гэж Тэнгисийн газрын ерөнхий захирал Сорасак Саенсомбат мэдээллээ.
Нефть нь гадагшаа нэвтрэн асгарсан шатахуун зөөгч Тайландад томд тооцоогддог “Пи-Ти-Ти глобал химикал” компанийн өмч аж. Нефть боловсруулах аварга үйлдвэр бохирдлыг арилгах бүх зарлагыг даах ёстой гэж Тайландын албан удирдлага мэдэгдээд байна.


























































