Пакистанд хортой архи ууснаар 18 хүн амиа алдаж, олон арван хүн эмнэлэгт хүргэгджээ. Хохирогсдын ихэнх нь исламын болон христийн шашинт хар ажилтнууд байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс Файсабалад хэмээх төв хотод болсон үдэшлэгт оролцохдоо хэрэглэсэн архинаас хордсон хэмээн мэдүүлсэн байна. Тус улсад исламын шашинтнууд согтууруулах ундаа худалдан авах, хэрэглэх зэрэг хориотой байдаг аж. Гэвч хүмүүс гэртээ нууцаар архи үйлдвэрлэх нь элбэг байдаг гэнэ.
Орон нутгийн холбогдох албаныхан хэргийг мөрдөж эхэлсэн байна. 18 хүний ихэнх нь эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө амиа алдсан тул архи тун их хортой байсан хэмээн таамаглаж байна. Одоогоор 20 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн хэмээн албаныхан мэдээлжээ.
Исламын шашны баяр Рамаданы сард дарсны дэлгүүрүүд амардаг учраас хэргэглэгчид гэр аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаанаас хордох явдал жилээс жилд гардаг гэлээ. Гэр аргаар куппи, тарра гэх архи үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчид илүү согтохын тулд хоёуланг нь хольж хэрэглэдэг байна.
Д.Идэр


























































