Өчигдөр Камбож улсын парламентын сонгууль болсон. Одоогоор албан ёсны дүн гараагүй байгаа ч урьдчилсан дүнд үндэслэн эрх баригч нам ялалтаа зарлаад байна. Гэхдээ энэ удаа гол хүчин олонхи болохгүй хэмээн таамаглаж байна. Ерөнхий сайд Хун Сенээр удирдуулсан Камбожийн Ардын нам 68 суудал авсан бол өрсөлдөгч хүчин 55 суудал авчээ. Албан ёсны дүнгээр эдгээр суудлын тоо батлагдвал ялалт байгуулсаар ирсэн Камбожийн ардын нам энэ жилийн сонгуульд сүүлийн 15 жилд байгаагүйгээр муу үр дүн үзүүлж байгаа юм.
64 настай Хун Сен сүүлийн гучаад жил Камбожийн эрхийг атгаж байна. Түүний намын гол өрсөлдөгч нь Сэм Рэйнсигээр удирдуулсан Камбожийн Үндэсний авралын нам байв. Д.Идэр


























































