
Хятадын орон нутгийн захиргаанууд дэлхийн эдийн засгийн хямралын үед хөгжлийн түвшинг хэвээр барихын тулд их хэмжээний өр тавьжээ. 2011 онд хэвлэгдсэн хамгийн сүүлийн аудитын тайлангаар БНХАУ-ын Засгийн газар 2010 оны эцэс гэхэд нийтдээ 10.7 триллион юань буюу 1.7 триллион ам.долларын өртэй хэмээн тайлагнажээ.
Захиргааны газрын өрийн хэмжээ улам нэмэгдэж байгаа нь орон нутгийн эрх баригчид эргэн төлөх чадваргүй болох вий гэсэн айдсыг төрүүлж байгаа аж.
Албаныхан хөндлөнгийн хяналт хийх шалтгааныг ингэж тайлбарласан ч хэзээ эхлэж, хэзээ дуусах зэрэг тодорхой мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.
Хятадын банкны үйл ажиллагааг зохицуулах газрын мэдээлснээр 2010 оны эцсийн байдлаар орон нутгийн захиргаанууд Хятадын банкны зээлийн 80 хувийг эзэмшиж байжээ.
Д.Идэр