Израйль, Палестиний энхийн хэлэлцээ даваа гаргийн шөнө Вашингтонд
эхэлнэ хэмээн АНУ-ын Төрийн Департмент өчигдөр мэдэгдлээ. Израйлийн
талыг төлөөлж Хууль зүйн сайд Тзипи Ливни, Ицхак Молко нар, харин
Палестины талаас Саеб Эрекат, Мохаммад Штайех нар оролцох аж.

Израйль, Палестиний энхийн хэлэлцээ даваа гаргийн шөнө Вашингтонд эхэлнэ хэмээн АНУ-ын Төрийн Департмент өчигдөр мэдэгдлээ. Израйлийн талыг төлөөлж Хууль зүйн сайд Тзипи Ливни, Ицхак Молко нар, харин Палестины талаас Саеб Эрекат, Мохаммад Штайех нар оролцох аж.
Энхийн хэлэлцээний өмнө буюу өчигдөр Израйлийн Засгийн газар ирэх долоо хоногоос эхлэн Палестинийн 104 хоригдлыг суллахаар болсон тухайгаа мэдээлжээ.
Палестинийн жагсагчид хэлэлцээг эсэргүүцэн Уэст банкид цагдаа нартай мөргөлджээ. Рамалла хотод болсон мөргөлдөөнд оролцогчид энхийн хэлэлцээг палестин үндэстэнд заналхийлэл учруулах аюултай алхам хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Газын зурваст Палестинийн бүс нутгийг захирдаг Хамас бүлэглэл энэхүү хэлэлцээг эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Д.Идэр