
Ливийн түр Засгийн газрын Ерөнхий сайд Али Зайданы мэдээлснээр иргэд гэрийнхээ ойролцоо шорон байлгахыг хүсээгүй учраас хорих газар луу дайрснаас үүдэн гамшигт явдал тохиосон байна. Гэхээд шорон луу дайрсан иргэдэд ял тулгахгүй байхаар шийджээ.
Бенгази хотын Квифах дүүргийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэхдээ үерийн гарцуудыг нээснээр хоригдлуудад оргох боломж олгожээ. Мөн шоронгийн харуул хамгаалалтын хүчин болон зэвсэг дулимаг байсны улмаас олноор оргосон хэмээн үзэж байна.
Холбогдох албаныхан оргодлуудын жагсаалтыг гарган хилийн нутгуудад ихээр тараажээ. Мөн Египетийн хилийг түр хаасан байна.
Д.Идэр