
Хэрвээ амласан ёсоор iPhone 5S хугацаандаа худалдаанд гарвал өмнөх iPhone-уудтай харьцуулахад намрын улиралд хамгийн эрт худалдаанд гарсан хэрэг болох юм. Учир нь iPhone 5 өнгөрсөн оны есдүгээр сарын 12-нд, iPhone 4S 2011 оны 10-р сарын дөрөвний өдөр худалдаанд гарсан билээ.
“Wall Street Journal”-ийн бичсэнээр шинэ iPhone өмнөх загварууд болон iPad-аас том дэдлгэцтэй байх аж. Одоогоор iPhone 5S ямар хэмжээтэй байх талаар мэдээлээгүй байгаа ч дэлгэц нь 13 инч байна гэх албан бус мэдээлэл таржээ. iPhone 5-ийн дэлгэц 4 инч, харин iPad 9.7 инч дэлгэцтэй байна.
Д.Идэр