АНУ-ын тусгай албаныхан гурван хоног үргэлжилсэн ажиллагааны дүнд биеэ үнэлж байсан 150 эмэгтэйг баривчилснаас 105 нь өсвөр насны охид байжээ. Тэдний хамгийн бага нь 13 настай байсан бөгөөд бүгд гэр оронгүй, хараа хяналт тавих хүнгүй байсан гэж "CNN" мэдээллээ. Тусгай ажиллагааг АНУ-ын 76 хотод 230 хууль, хүний эрхийн байгууллагатай хамтран явуулсан байна. Охидыг зочид буудал, дэн буудал бүр машины зогсоолоос ч баривчилжээ. Тухайлбал, Сан Францискогоос 17 биеэ үнэлэгчийг баривчилсны 12 нь насанд хүрээгүй
байсан бол Детройт хотоос 10 өсвөр насны охиныг олж саатуулсан байна. "FBI"-ийн Гэмт хэргийг илрүүлэх хэлтсийн дарга Рон Хоско хэлэхдээ "Биеэ үнэлж байгаа охидын ихэнхи нь хар тамхинд донтсон байдаг. Хар тамхиа хэрэглэхийн тулд биеэ үнэлэхээ больж чаддаггүй. Тиймээс хамгийн эхэнд өсвөр насны охидод хар тамхинаас гарахад нь тусална" гэжээ.
Б.Баяр



























































Сэтгэгдэл (2)