Өмнөд Солонгосын Хан мөрний гүүр нуурж хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн осол өнөөдөр болжээ. "Korean Times" сайтын мэдээлснээр осолд өртсөн хүмүүс нь хятад ажилчид байжээ. Сөүл хотын баруун хэсэгт байрлах Banghwa гүүр нь 47 метр урт, асар том байгууламж юм. Осол болох үед гүүрний ойролцоо дөрвөн хятад ажилчин явж байсан аж. Энэ гүүр нь Сөүл хотын баруун хэсгийг Gyeonggi дүүрэгтэй холбодог бөгөөд үүгээр дамжиж Инчоны нисэх буудал руу хүрдэг байна. Цагдаа нар ослын шалтгааныг олохоор ажиллаж байгаа юм.Засгийн газраас уг гүүрийг барихын тулд 2005 онд 109 тэрбум вон буюу 98,6 сая доллар төлөвлөсөн бөгөөд ирэх жилийн зургаадугаар сард бүрэн дуусах байжээ.
Сөүл хотын дундуур урсдаг Хан мөрний дээгүүр нийт 31 гүүр барьсан байдаг аж.



























































Сэтгэгдэл (3)