Сирид хоёр жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн
засагт 60-80 тэрбум долларын хохирол учруулжээ. Энэ нь иргэний дайн
эхлэхээс өмнөх тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй
тэнцэж байна гэж НҮБ мэдээлжээ.

Сирид хоёр жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн засагт 60-80 тэрбум долларын хохирол учруулжээ. Энэ нь иргэний дайн эхлэхээс өмнөх тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэж байна гэж НҮБ мэдээлжээ.
Сирид хүний эрх зөрчигдөх асуудлыг судалж буй НҮБ-ын комиссийн тэргүүн Паула Пинейрагийн ярьснаар Сирийг чөлөөт уналтын байдалд байна гэжээ. Тэрээр олон улсын нийгэмлэгийг Сирийн цуст дайныг зогсоох болон хоёр тал хоёулаа адил хариуцлага хүлээхэд чиглэгдсэн шийдвэртэй алхмуудыг хийхийг уриалсан байна.
Нөгөөтэйгүүр, хэт даврагсдын бүлэглэлүүд цөөн тооны хүнтэй байх бөгөөд тэд Сирийн мөргөлдөөнүүдэд идэвхтэй оролцож байна гэжээ.
Д.Идэр