Пакистаны улстөрчид Ерөнхий сайд Наваз Шарифын ойрын холбоотныг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгосон тухай Пакистаны төрийн өмчит телевиз “PTV” мэдээллээ. Карачи хотын өмнөд дүүргээс олонд танигдсан бизнесмен Мамнүүн Хуссайныг сонгоход нийслэлийн болон орон нутгийн төрийн албаныхан саналаа өгсөн юм. Тус улсын Сонгуулийн комисс албан ёсны дүнг өнөөдөр орой мэдээлнэ гэсэн байна.
Пакистаны хуулиар Ерөнхийлөгч төвийг сахисан байр суурьтай байх тул Мамнүүн Хуссайн Ерөнхий сайд Наваз Шарифын тэргүүлдэг Исламын лиг намаасаа гишүүнчлэлийн хувьд татгалзах ёстой аж.
Мамнүүн Хуссайн нь Наваз Шарифын улс төрийн томоохон өрсөлдөгчдийн нэг Ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн орыг залгамжлах юм.