АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан
асан Эдвард Сноуденийг ятгахыг эцгээс нь хүссэн тухай эх сурвалж
мэдээллээ. Тус улсын тагнуулын нууц мэдээллийг илчилсэн Эдвард Сноудений
эцэг Лол Сноуден “Россия 24” телевизийн сувгаар энэ тухай мэдэгдсэн
байна. Тэрээр АНУ-ын саналыг хүлээж авахаас татгалзаагүй хэмээн хэлжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуденийг ятгахыг эцгээс нь хүссэн тухай эх сурвалж мэдээллээ. Тус улсын тагнуулын нууц мэдээллийг илчилсэн Эдвард Сноудений эцэг Лол Сноуден “Россия 24” телевизийн сувгаар энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр АНУ-ын саналыг хүлээж авахаас татгалзаагүй хэмээн хэлжээ.
Сонудений эцгээс “Шереметьево”-ийн онгоцны буудалд очиж хүүгээ ятгах хүсэлт тавьсан Холбооны мөрдөх товчооны хүсэлтийг олон улсын шинжээчид арчаагаа алдсан хэрэг хэмээн шүүмжилжээ.
Харин эцэг Сноуден өөрийг нь чухам ямар зорилгоор Орос улс руу явуулах гэж байгааг мэдэх бодолтой байгаа аж. Тэрээр “Хүү маань Орос улсад үлдэхийг эсэргүүцэхгүй бөгөөд АНУ хүүг маань эрүүдэж цаазлахгүй гэдэгт итгэхгүй байна” гэжээ.
Эдвард Сноуден өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдрөөс хойш “Шереметьево” нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд амьдарч байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)