
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 6, аврах ажиллагааны 1 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы тоотод байшин шатжээ. Улмаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 7х5 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, дугаар байрны 6 дугаар давхар тоотоос утаа гараад байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг тасгийг очиход тагтан дээр эд зүйл шатаж байсан тул аюулгүй болгожээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарам Майхны дугаар гудамжны тоотод дэлгүүр шатсан байна. Дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 6х13 хэмжээтэй мансардтай байшингийн дээвэр, тааз, хана шатсаныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/