
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагаар завьт эргүүлээр ажиллаж байсан нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг очиход 38 настай эрэгтэй С усанд живж байсныг аварчээ. Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж голоос гаргаж амь биеийг нь аварч, анхны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмч, дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүлийн бүлэг ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн 2 цагдаатай хамтран 14:55 цагаас оройн 19.40 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрнээс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүүр хүртэл усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 326 иргэн /42 автомашин/ усны ослоос урьдчилан сэргийлэх талаар санамж сэрэмжлүүлгийг хүргэж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/