Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг 2013 онд “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Энэхүү өдрийн хүрээнд хийгдэх ажил олон нийтэд нээлттэй болох бөгөөд албан ёсны арга хэмжээ наймдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхэлнэ. Үүний дараа 12:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төв дээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Дараах цахим хаягуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.



















































