зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явцыг мэдээллээ

2013-8-01
0
ЖИРГЭХ

tt8    Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй өнөөдөр эрүүл мэндйин салбарт шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явцын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Түүний мэдээлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт он дамжин баригдаж байгаа нийт 39 барилга байгууламжаас хөдөө, орон нутагт 30, нийслэл хотод 9 барилга тус тус баригдаж байна.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг бол Баянхонгор, Дорноовь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад тус бүр хоёр объектын барилгын угсралтын ажил явагдаж байна. Харин Дундговь аймагт гурав, Говь-Алтай аймагт дөрвөн барилгын угсралтын ажил гүйцэтгэгдэж байгаа ажээ.

Эдгээр барилгуудаас таван барилгын угсралтын ажил 2010 онд, 18 барилгын угсралтын ажил 2011 онд, үлдсэн 16 барилгын угсралтын ажил 2012 онд эхлэсэн бөгөөд үүнээс 16 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээг сунгасан байна. Одоогийн байдлаар таван барилгын угсралтын ажлын гэрээний хугацааг сунгах шаардлагатай бол арван барилгын угсралтын ажлыг гэрээт хугацаандаа гүйцэтгэж байна. 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдсны дагуу тендер зарласнаар таван барилгын угсралтын ажил шинээр хийгдэж эхэлжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад тус бүр 50 ортой эмнэлэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн барилгын угсралт, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил эхэлсэн байна.

Улаанбаатар хотод Цус сэлбэлт, судлалын төвийн барилгын ажил эхэлж байгаа ажээ. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл, Орхон, Говь-Алтай аймгуудын Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын ажил энэ оны хоёрдугаар улиралд дуусч, улсын комисст хүлээлгэн өгчээ. Харин Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 15 ортой эмнэлгийн барилга ашиглалтад ороход бэлэн болоод байгаа бөгөөд наймдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ. Уг нээлтэд зориулж Эрүүл мэндийн яамнаас тоног төхөөрөмж бэлэглэж, суурилуулж өгөхөөр ажиллаж байгаа аж.

ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй хэлэхдээ, “Он дамжсан барилгуудаас ажил үргэлжлүүлэн гүйцэтгээгүй зогссон хоёр обьект бий. Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд баригдаж байгаа 15 ортой эмнэлгийн барилгын ажил 2012 оны санхүүжилтээ авч чадаагүй гэсэн шалтгаанаар зогссон байна. Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн ажил хийгдээгүй зогсонги байдалтай байгаа. Нийслэлд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсөв, Эрүүл мэндийг дэмжих төв (Засгийн газрын 8 байр) ийн зураг төслийн ажил зогссон. Он дамжин зургаан барилгын зураг төсөл хийгдснээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лаборатори, Гэмтэл согог судлалын төвийн харъяа Түлэнхийн төв, Архангай аймгийн Тариат сумын төвд баригдах хүн эмнэлгийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төвд баригдах Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын барилгын зураг төсөл хийгдэж дуусаад угсралтын ажлын тендер зарлахад бэлэн болсон байна. Үүний зэрэгцээ УКТЭ-ийн өргөтгөл, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төв лабораторийн барилга, хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгын зураг төсөл хийгдэж байгаа” хэмээв.

Тэрээр үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явц 65 хувьтай, Ахмадын 60 ортой геронтологийн төвийн барилга 50 хувьтай явж байгаа ч гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад орох нь эргэлзээтэй байгаа. Гүйцэтгэгч компаниуд нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ гаргасан. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яам, Засгийн газарт хандсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. УИХ-д Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдож, хяналт шалгалт хийсэн бөгөөд хараахан эцсийн дүгнэлтээ гаргаагүй байгаа гэдгийг ч мөн хэллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    3 цаг 34 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    15 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    15 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    15 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    16 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    16 цаг 58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК