Хятадын худалдааны гол төв болсон
Шанхай хотод хэт халсны улмаас 10 хүн амиа алдаад байна. Эрх баригчдын
мэдээлснээр тус хотод температур сүүлийн 140 жилд байгаагүйгээр халж
байгаа аж.

Хятадын худалдааны гол төв болсон Шанхай хотод хэт халсны улмаас 10 хүн амиа алдаад байна. Эрх баригчдын мэдээлснээр тус хотод температур сүүлийн 140 жилд байгаагүйгээр халж байгаа аж.
Энэ зун Хятадын зүүн болон төвийн бүсийн олон мужуудад ихээр халж байгаа учраас цаг уурчид иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнөөдөр л гэхэд Шанхай хотод 41 хэмийн дулаан байгаа юм.
Мэргэжилтнүүд халуун орны бүсийн өндөр даралтын нөлөө болон бороо хур бага орж байгаагийн улмаас хэт их халалт үүсч байна хэмээжээ.
Д.Идэр