
Хүрээлэнгийн тооцоогоор “Натанз”, “Фордо” зэрэг цөмийн объектуудад уран баяжуулах шинэ центрифуг суурилуулах төлөвлөгөөг биелүүлснээр Тегеран цөмийн зэвсэг бүтээх боломжтой аж. Ийм байдлыг газар авахуулахгуй тулд дээрх хүрээлэн болон Олон улсын атомын энергийн агентлагийг Ираны центрифугийн объектад долоо хоног тутамд хоёр удаа хяналт шалгалт хийж байхыг санал болгосон байна.
Үүнээс өмнө Тегеранаас 70 км-ийн зайд орших Дамаванд тосгонд нууц цөмийн зэвсгийн объект баригдаж байгаа талаар мэдээлж байсан юм.