
Одоогийн байдлаар Архангай аймгийн Чулуутын голоос Тариат сум хүртэл 100 км-ийн зам, Тосонцэнгэлээс Хяргас нуурын хойд тал хүртэл 300 км-ийн замын ажлыг хариуцах эзэнгүй байгаа аж.
Харин Солонготын даваанаас Тосонцэнгэл хүртэл 127 гаруй км-ийн замын ажлыг “Хурдны зам” компани хийж байгаа бөгөөд ирэх жилийн аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр байгаа аж. Мөн Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 180 км-ийн 67 км зам дууссан байна. Тиймээс үлдсэн замыг 2014 онд ашиглалтад оруулахын асуудлыг ойрын үед хэлэлцэхээр болжээ. Ерөнхий сайдын мэдээлснээр өнгөрсөн жил эхэлсэн Хяргас нуурын хойд талаас Улаангом хүртэлх 190 км замын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.