
Тээгч эхүүд сарын дундаж цалингаасаа 12 дахин их буюу багадаа 8000 ам.доллараар барууны баячуудын хүүхдийг тээж төрүүлдэг ханш тогтжээ. Хэрвээ үйчлүүлэгчид ихэр хүүхэд захиалбал ханш хоёр дахин өсдөг байна.
Судалгаагаар тус улсын тээгч эхийн тоо жилд багадаа 11 хувиар өсч байгаа аж.
Үүнээс гадна тус улсын эрүүл мэндийн салбарын технологи өндөр түвшинд хөгжсөн, эмч мэргэжилтнүүдийн тоо хангалттай олон болон тээгч эхийн ханш харьцангүй бага байдаг нь Энэтхэгийг эмчилгээний туризмын гол төв болгожээ.
Тээгч эхийн үйлчлүүлэгчдийн ихэнх нь Арабын нэгдсэн Эмират, АНУ болон Их Британийн иргэд байдаг бөгөөд өөрийн улсдаатээгч эхэд төлөх үнээс 5-6 дахин бага мөнгө төлдөг аж.
Зураг дээрх 24 настай тээгч эх Комал Капүүр хоёр ихрийг тээж байсан байна. “Хүүхдүүдийг маань дөнгөж төрүүлсний дараа америк хосууд аваад явахад надад гунигтай санагдсан” хэмээн бүсгүй ярьжээ. Гэхдээ түүний олсон 16 мянган ам.доллар охиных нь ирээдүйг баталгаатай болгосон байна.
Ийнхүү эрүүл мэндийн асуудалтай болон амар аргаар эцэг эх болохыг хүсэгчид Энэтхэгийг зорихын хэрээр тээгч эхийн тоо ч олширсоор байгаа гэлээ.
Д.Идэр