Грек санхүүгийн бүсээ чангалж буйн улмаас олон мянган ажлыг байрыг танаж байна. Үүний улмаас шийдвэрийг эсэргүүцсэн анархист бүлэглэлүүдийн дайралт олноор гарах болжээ. Тиймээс эрх баригчид боломжийн орлоготой иргэдийг хувийн хамгаалалтын хөтөлбөрт мөнгө төлөхийг санал болгож эхэлжээ. Грекийн Олон нийтийн хэв журмын яамны мэдээлснээр жилд 100 мянган еврогоос /132500 ам.доллар/ дээш орлоготой иргэд цагдаагийн хамгаалалтад сард 2000 евро /2650 ам.доллар/ төлөх ёстой гэжээ. Энэ нь бие хамгаалагчдаа өдөрт 50 еврогийн цалин өгч буйтай тэнцэнэ гэлээ.
Энэхүү төслийг Сангийн яам баталгаажуулах ёстой аж. Гэхдээ төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх, орлого нь хүрч буй хүн бүр заавал хамгаалалт авах ёстой эсэх талаар мэдээлээгүй байна.
Грекийн цагдаагийн дундаж албан хаагч сард 1100-1500 еврогийн цалин авдаг байна.
Д.Идэр


























































