
Энэ тухай Сноудений хуульч болон “Россия 24” телевизийн суваг өчигдөр мэдээлсэн бөгөөд түүнийг олон сарын турш гацсан онгоцны буудлыг орхисон гэлээ.
Сноудений хуульч Анатоли Кучерена түүний аюулгүй байдлын улмаас хаана оршин суухаар болсныг мэдээлэхгүй гэсэн байна.
Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан Сноуден өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдрөөс хойш бичиг баримтгүйн улмаас Москва хотын онгоцны буудлаас гарч чадахгүйд хүрсэн билээ.
АНУ ОХУ-ыг Сноуденийг явуулахыг шаардсан ч Ерөнхийлөгч Владимир Путин татгалзсан юм. Путин Эдвард Сноуден АНУ-ын тухай нууц мэдээллүүдийг дэлгэхээ зогсоно гэвэл орогнол олгон хэмээн мэдээлж байсан юм. Тиймээс Сноуден эрх баригчидтай ийм тохиролцоонд хүрсэн хэмээн хууль мэдээлжээ.
Д.Идэр