Палестин, Израйлийн шууд яриа хэлэлцээрүүд шашны сар Рамаданыг
дуусангуут эхэлнэ хэмээн Палестины Гадаад хэргийн сайд Рияд Малики
мэдэгдлээ. Мөн тэрээр өнгөрсөн даваа гарагт Вашингтонд болсон хоёр орны
анхны уулзалтыг харилцан ярианы эхлэл гэж үзэж болохгүй гэжээ.

Палестин, Израйлийн шууд яриа хэлэлцээрүүд шашны сар Рамаданыг дуусангуут эхэлнэ хэмээн Палестины Гадаад хэргийн сайд Рияд Малики мэдэгдлээ. Мөн тэрээр өнгөрсөн даваа гарагт Вашингтонд болсон хоёр орны анхны уулзалтыг харилцан ярианы эхлэл гэж үзэж болохгүй гэжээ.
Тэнд зөвхөн уулзалтын тов болон олон улсын зууч дөрвийг оролцуулах тухай тохиролцсон байна. Уулзалтууд Израйль, Палестины нутгууд дээр ээлжлэн явагдах аж.
Рияд Мализи Палестины хилийн зурвасуудыг Иерусалимийн тулгамдсан асуудлуудгүйгээр, еврей гаралтай оршин суугчдын асуудлыг хэлэлцэхгүйгээр тодорхойлохын аргагүй юм гэдгийг цохон тэмдэглэжээ.