
АНУ одоо ч хүртэл Сноуденийг нууц мэдээлэл илчилсэн хэргээр шилжүүлэн авах хүсэлтэй байгаа юм. Харин зургаадугаар сарын 23-аас хойш анх удаа онгоцны буудлаас гарч буй Сноуден ОХУ-ын эрх баригчдад талархаж буйгаа илэрхийлж, АНУ-ыг түүний эрхэд халадж байна хэмээн буруутгажээ.
Москва, Вашингтон хоёр Сирийн мөргөлдөөнөөс эхлээд олон асуудалд тохиролцоонд хүрч чадахгүй байсны дээр Сноуденд орогнол олгосон хэрэг харилцааг муутгаж мэдэх юм хэмээн барууны хэвлэл бичжээ.
Эдвард Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг олон мянган америкчуудын утасны яриаг хэрхэн тагнаж байсан тухай мэдээллийг хэвлэлүүдэд илчилсэн юм.
Д.Идэр

Сноуден онгоцны буудлаас гарч байна.

Сноуден онгоцны буудлаас гарч байна.