АНУ ирэх ням гарагт Дундад дорнын орнууд дахь ЭСЯ болон Консулын
газруудаа ажиллуулахгүй байх шийдвэр гаргажээ. Төрийн Департментын
мэдээлснээр энэүү шийдвэрийг энэ сарын дөрөвний өдөр үйлдэнэ гэсэн
тодорхойгүй заналхийллээс үүдэн гаргасан гэлээ.

АНУ ирэх ням гарагт Дундад дорнын орнууд дахь ЭСЯ болон Консулын газруудаа ажиллуулахгүй байх шийдвэр гаргажээ. Төрийн Департментын мэдээлснээр энэүү шийдвэрийг энэ сарын дөрөвний өдөр үйлдэнэ гэсэн тодорхойгүй заналхийллээс үүдэн гаргасан гэлээ.
Исламын ертөнцөнд ням гараг ажлын өдөр байдаг учраас энэ өдөр дээрх газруудыг хааж байгаа аж.
Консулын газруудыг ажиллуулахгүй өдрийг ням гаргаар тогтохгүй нэмж магадгүй хэмээн Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдөр Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Консулын газар халдлагад өртсөнөөр Америкийг төлөөлөн суугч дөрвөн иргэн амиа алдсан юм.
Д.Идэр