Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони татварын залилангийн хэргээр оноосон шоронд суух ялыг нь тус улсын Дээд шүүх дэмжсэний дараа бухимдсан бичлэг хийж телевизүүдээр цацжээ. Тэрээр өөрийг нь ямар ч хамааралгүй цуврал хэргүүдэд гүтгэж, хохирогч болгож байна хэмээн үзжээ. 76 настай Берлускони насаа бодсон ч шоронд суух хүсэлгүй байна гэжээ. Түүнийг удахгүй гэрийн хорионд оруулах юм. Шүүхэд шийдэгдээгүй бусад хэргүүд шийдэгдтэл түүний ялыг эдлүүлэх боломжгүй тул гэрийн хорионд байлгах аж.
Есөн минутын бичлэгтээ ноён Берлускони “Энэ бол ямар ч үндэслэлгүй шийдвэр бөгөөд миний эрх чөлөө, улс төрийн эрхэд халдах гэсэн санаа” гэжээ. Мөн “Би улс эх орныхоо төлөө 20 гаруй жил зүтгэсэн. Гэтэл эцэст нь хийгээгүй хэргээр ял хүлээх гэж байна. Энэ бидний хүсдэг Итали орон мөн гэж үү? Яагаад ч биш” хэмээн уурлангуй хэлсэн байна.
Тэрбумтан Сильвио Берлусконийг насанд хүрээгүй охиныг биеэ үнэлэхэд хүргэсэн, цагдаагийн утсан мэдээллийг нууцаар тагнаж сонинд хэвлүүлсэн, хоёр удаагийн тохиолдолд татвараас бултсан хэргүүдэд буруутгаж байгаа юм.
Д.Идэр



























































