Франц улс ирэх зургаан жилийн батлан хамгаалахын төсвөө хэлэлцэж байна. Эрх баригчдын мэдээлснээр тус улс ирэх жилүүдэд цэргийн бие бүрэлдхүүний тоогоо 34 мянгаар хасахаар шийдсэн байна. Эдийн засгийн асуудлын улмаас бүсээ чангалж буй тус улс Европт цэрэг армийн хүчин чадлаараа хоёрдугаарт бичигддэг билээ.
Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр Францын Засгийн газар ирэх таван жилийн хугацаанд улсын төсвийн зарцуулалтыг 60 тэрбум еврогоор бууруулахыг зорьж байна.
Өдгөө Францын цэргийн бие бүрэлдхүүний тоо 228 мянга аж. Харин таналт хийснээр 165 мянган хүн батлан хамгаалахын салбарт үйлчлэхээр үлдэх юм.
Д.Идэр



























































