Тунисын Үйлдвэрчний эвлэлийн холбоо исламчуудаар удирдуулсан Засгийн
газрынхаа эсрэг байр суурьтай байгаа бөгөөд шинээр технократ засгийн
газар байгуулах тохиролцоонд хүрэхэд долоо хоногийн хугацаа өгч буйгаа
мэдэгдлээ.

Тунисын Үйлдвэрчний эвлэлийн холбоо исламчуудаар удирдуулсан Засгийн газрынхаа эсрэг байр суурьтай байгаа бөгөөд шинээр технократ засгийн газар байгуулах тохиролцоонд хүрэхэд долоо хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдлээ. Өнөөдөр хийсэн мэдэгдэлд хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол Засгийн газрыг огцруулах арга хэмжээнүүдийг авна гэжээ.
Тунисын Үйлдвэрчний эвлэлийн 600 мянга гаруй гишүүн эрх баригч Эннахда нам болон шашны бус сөрөг хүчнийг холбохыг хичээж байгаа юм.
Засгийн газрыг эсэргүүцэх хандлага зүүний улс төрч амиа алдсанаас хойш ихээр нэмэгдэх болжээ. Өнгөрсөн сард болсон хэргийг улс төрийн зорилгоор хийсэн хэмээн сэжиглэх хүн олон байгаа аж.
Д.Идэр