
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан хорин настай цагдааг буудан хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг тус сумын нэгдүгээр сургуулийн сурагчид болох Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар үйлдсэн нь тогтоогдож, тэднийг цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд баривчилсан. Тэдний хэргийн мөрдөн байцаалт дууссан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал өнөөдөр мэдээллээ.
Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэрэг нь Нийслэлийн прокурорт шилжсэн байсан. Тэгвэл уг хэргийг прокуророос хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 91, 91,2-т зааснаар бусдыг санаатай алсан хэргээр шалгаж буй юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)