
Шинэ журамд “Үүнээс хойш бүх төрлийн худалдаа, гүйлгээ зөвхөн үндэсний валют болох Сирийн фунтээр хийгдэх естой. Зөрчсөн тохиолдолд зургаан сараас гурван жилийн хорих ял буюу мөнгөн торгууль төлөх болно. Валютын их хэмжээний хууль бус үйлдэлд хатуу цээрлэл (3-10 жил шоронд хорих болон хүнд ажилд дайчлах) үзүүлэх естой” гэжээ.
Энэхүү шийдвэрийг иргэний дайнд нэрвэгдсэн Сирийн эдийн засаг цэрэг дайны замд шилжиж, гэмт хэрэгтэй тэмцэх явдал ширүүсч байгаатай холбоотой гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.