Өчигдөр Тегеранд Иран улсын шинэ Ерөнхийлөгч Хассан Роуханийн тангарар өргөх ёслол боллоо. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд дэлхийн 50 гаруй орны зочид төлөөлөгч оролцсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 11 нь ерөнхийлөгч, 8 нь дэд ерөнхийлөгч, 2 нь ерөнхий сайд, 3 нь ерөнхий сайдын орлогч, 7 нь парламентын гишүүн, 11 нь Гадаад хэргийн сайдууд байх юм байна. Мөн НҮБ болон Европын холбооны төлөөлөгчид очсон байна.
Хассан Роухани өнгөрсөн сарын 14-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 50.7 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг өргөн нээлттэй шинэчлэх арга замаар явуулна гэдгээ амласан юм.



























































