
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга хурандаа Д.Цогтбаатарыг цагдаагийнхан эрүүгийн хэрэгт холбогдуулан өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээр баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан билээ. Тэгвэл түүнийг өнгөрсөн мягмар гаригт батлан даалтад гаргасан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Д.Цогтбаатарыг өнгөрсөн хоёрдугаар сараас УМБГ-т хүн амины онц ноцтой хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Түүний батлан даалтад гарах хугацаа аль хэдийн болсон байсан ч хугацааг сунгасан. Тухайн үед эхнэр Ч.Мандах нь батлан даалтад гаргахгүй бол "ноцтой" баримтуудыг дэлгэнэ гэж байсан ч өдгөө нам жим болсон билээ.
Д.Ундрах /24tsag.mn/