
Завхан аймгийн Улиастай хотод хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, тус аймагт гарсан хүн амины хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгчийг Цэргийн газрын дарга Б гэгч нь эхнэртэйгээ хардаж хөнөөсөн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээд хүний амь хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)