
Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үл таних долоон залуу 24 настай эмэгтэйг гурав хоногийн турш буудал дамжуулан хүчиндсэн хэрэг гарсан. Тухайн үед хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн “Миний дүүг зүс таних залуус хүнсний дэлгүүрээс гарч явахад нь хүчээр буудалд чирч оруулсан. Улмаар ам руу нь архи цутгаж, гурав хоног хүчирхийлсэн. Тэднийг суллаж явуулахад нь дүү маань найз залуу дээрээ шууд очиж үнэнээ хэлж, бидэнд мэдэгдсэн. Бид ч тэр даруй цагдаад хандсан” хэмээн мэдэгдсэн юм. Харин хэвлэлээр “Эмэгтэй анх “Орхон” зочид буудалд найз залуутайгаа орж ирсэн. Дараа нь найз залуу нь найзуудаа дуудсан байна” хэмээн цацагдсан билээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад эмэгтэй өөрөө найз залуутайгаа буудалд орж, ууж идсэн нь тогтоогдсон. Мөн шинжилгээгээр долоо биш хоёр залуугийн үрийн шингэн илэрсэн нь тогтоогдсон юм. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Харин прокурорын байгууллагаас хянаж нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)