
Баянгол дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "High class" зочид буудалд үйлчлүүлж байсан Ш гэх эмэгтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт хохирогч эмэгтэйтэй хамт явсан найз болох 35 настай Г болон БНХАУ-ын иргэн У нарыг сэжиглэн шалгаж байгаа. Мөн хохирогчийн найз 35 настай Г, Хятад улсын иргэн У нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн бол УМБГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/