
Одоогоос жилийн өмнө есдүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талын III, IV хороолол руу өгсөх замд 12 настай охины дээрээс барилгын зуурмаг шахагч машины сум унаж амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг гарсан билээ. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж шүүгдэгчдэд 1-2 жилийн ял оноож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан юм. Гэвч талийгаач Б.Есүгэний аав анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч танилцаад энэ сарын 08-ны 08.30 цагт хэлэлцэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)