
Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө МоАХ-ын дарга асан Г.Бошигт өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрбээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өдгөө 71 настай Г.Бошигтыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т зааснаар бусдыг санаатай хөнөөсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл уг хэргийг прокурор хянаж дуусаад, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/