Афганистан болон хил залгаа орших Пакистанд их хэмжээний бороо орсноор үер болж багадаа 80 хүн амиа алдаад байна. Афганистаны нийслэл Кабул хотын Сароби дүүрэгт үерийн хэмжээ хамгийн их байгаа бөгөөд 34 хүн амиа алдсан байна. Тус улсын зүүн бүсийн нутгуудаар хур тунадас ихээр орсон юм. Мөн Пакистаны хамгийн том хот Карачид нөхцөл байдал тун хүнд байгаа бөгөөд 16 хүн амиа алджээ. Үерийн хэмжээг өнгөрсөн гурван жилд байгаагүй их үер боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Онцгой байдлынхан болон цэрэг армийнхан үерт нэрвэгдэгсдэд туслаж байгаа хэмээн эрх баригчид мэдээлжээ. Мөн их хэмжээний тарин талбай устаж, олон мянган орон гэр үерт автсан гэсэн тодорхой тоо баримт мэдээлээгүй байна.
2010 онд Пакистанд 80 жилд байгаагүй аймшигт үер болсноор 1800 гаруй хүн амиа алдаж, 21 сая хүн нэрвэгдэж байсан юм. Жил бүрийн борооны улиралаар хоёр улсад олон хүн амь үрэгддэг аж.
Д.Идэр



























































