
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр үдээс хойш эхэлсэн газар хөдлөлтийн голомт далайн эргээс 50 км-т орших Мияаги мужид байжээ. Мөн Фукушима, Ивате мужуудад чичиргээ мэдрэгдсэн ч ямар нэгэн аюул учруулаагүй гэжээ. Дээрх мужуудад байршдаг Фукушима, болон Онагава атомын цахилгаан станцаас хор хохиролгүй гэсэн мэдээ ирсэн байна.
2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн үеэр Фукушима атомын цахилгаан станцаас их хэмжээний хорт бодис гадагшилж эргэн тойрныг хордуулсан юм.
“NHK” телевиз аюулгүй байдлын улмаас зарим хурдны болон галт тэрэгний замыг түр хаасан тухай сурвалжилжээ.
Д.Идэр