
МАН-ын дэргэдэх Шинэчлэлийн хорооноос МАН-ын удирдлагуудад Бага хурлаа хуралдуулах шаардлагыг тавьж, улмаар Тусгаар тогтнолын ордны үүдэнд гэр бариад байсан билээ. Бараг нэг сар тусгаар тогтнолын үүдэнд байсан уг гэрийг өчигдөр орой буулгасан сурагтай. Гэвч хэн буулгаж авч явсан нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс Шинэчлэлийн хорооныхон Сvхбаатар дүүргийн цагдаад мэдэгдэж, гэрээ хайлгаж байгаа гэнэ.
Д.Ундрах/24tsag.mn/