
Байгаль орчны сайд Рене Кастро өнгөрсөн амралтын өдрүүдэд 97 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн Саймон Боливарын зоо парк болон Ботаникын хүрээлэнг хаана хэмээн мэдээлсэн юм. Мөн Санта Анагийн байгаль хамгааллын төвийг ч хаахаар болсон байна.
Дээрх газрууыг хааснаар 60 төрөл зүйлийн 400 гаруй амьтан зэрлэг байгальдаа өөрсдийн дураар амьдрах аж. Тус улс 2002 онд амьтдыг циркийн тоглолтод ашиглахыг хориглосон юм.
Харин энэхүү шийдвэрийг амьтдын хүрээлэнгүүд эсэргүүцэж байна. Тэд 2024 он гэхэд амьтны хүрээлэнг шинэчлэх тухай Засгийн газрын гэрээг зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.
Д.Идэр