
Өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Урлан” кафены гадаа иргэн Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б-гийн зүүн гарын долоовор хурууг хүйтэн мэсээр зүсч, танхайрч байсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай ажилан таслан зогсоожээ. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байранд оршин суух Н-ийг тус байранд оршин суух иргэн Б нь хамт архи ууж байгаад маргалдан цээжин тус газар нь хоёр удаа хүйтэн мэсээр гэмтэл учруулжээ. Хэргийг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Азаар хохирогчийн амь насанд аюул учралгүй өнгөрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/