
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V байрны зогсоол дээрээс тус байранд оршин суух “Түвшин-Энэрэл” ХХК-ийн ногоон өнгийн "Stana" маркийн автомашин дотроос хоёр сая орчим төгрөг, эд зүйл алдагдсан байна. Мөн Сүхбаатар X хороо 46 дугаар байрны гадна иргэн Н-ийг машиндаа сууж байхад нь 170 см өндөртэй 37-40 орчим насны бор царайтай, залуу, анхаарлыг сарниулж байгаад гурван сая 200 мянган төгрөгийг булаан зугтсан хэрэг гарчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/