Израйль, Палестин улсууд өнгөрсөн долоо хоногт энх тайвны хэлэлцээгээ
эхлүүлсэн билээ. Өргөн хүрээний асуудлыг ярилцах найрамдлын хэлэлцээрүүд
хоёр талын бүс нутагт хэд хэдэн удаа болох юм. Дараагийн хэлэлцээ
Израйльд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын хоёр дахь долоо хоногт
болно хэмээн Израйлийн талаас хэлэлцээрийг ахлагч Тзипи Ливни мэдээллээ.

Израйль, Палестин улсууд өнгөрсөн долоо хоногт энх тайвны хэлэлцээгээ эхлүүлсэн билээ. Өргөн хүрээний асуудлыг ярилцах найрамдлын хэлэлцээрүүд хоёр талын бүс нутагт хэд хэдэн удаа болох юм. Дараагийн хэлэлцээ Израйльд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын хоёр дахь долоо хоногт болно хэмээн Израйлийн талаас хэлэлцээрийг ахлагч Тзипи Ливни мэдээллээ.
Түүнээс гадна Израйль Палестинийн хоригдлуудын дараагийн хэсгийг хэлэлцээрийн өмнө суллана гэжээ. Өнгөрсөн ням гарагт Израйлийн Засгийн газар 1993 оны зөвшилцлөөс өмнө баривчлагдсан Палестинийн 104 хоригдлыг сулласан юм.
Хоёр талын энх тайвны хэлэлцээрт АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Харин Палестинийн ард иргэд хэлэлцээрийг эсэргүүцсэн жагсаал хийсэн билээ.
Д.Идэр