
Тус улсын Харилцаа холбооны сайд Шейх Фаваз шинэ журмыг өнгөрсөн амралтын өдөр танилцуулсан байна. Шийдвэрийг Үндэсний Ассемблейн терроризмын эсрэг үйл ажиллагааны зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж. Мөн тус улсад терроризмыг дэлгэрүүлэх болон халдлага үйлдсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.
Энэхүү журмыг олонд танилцуулсны дараа Харилцаа холбооны яам терроризмын талаар санал гомдол, мэдээлэл авах утас болон онлайн хаягийг ажиллуулж эхэлжээ.
Д.Идэр