
Тэрээр Тегеранд түүний тангараг өргөх ёслолд оролцохоор очсон Сирийн Ерөнхий сайд Ваел Ал-Халкитай уулзах үедээ энэ асуудлыг хөндсөн байна. Уулзалтын үеэр Хассан Роухани Сирийн мөргөлдөөнд гадныхан болон террористууд хөндлөнгөөс оролцох явдлыг буруутгажээ. Мөн Сири улс болоод эрх баригчдыг өөрийн ах шигээ санаж туслана гэсэн аж.
Ерөнхий сайд Ваел Ал-Халки шинэхэн Ерөнхийлөгчид баяр хүргэсэн байна. Мөн Ерөнхийлөгч Башар Ал Ассадын түүнд баяр хүргэж илгээсэн захидлыг уулзалтын үеэр гардуулжээ.
Хоёр тал олон салбарт хамтын ажиллагаагаа бататгах хүсэлтэй байгаа гэжээ.
Сэтгэгдэл (1)