Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд ирэх сарын долооны өдрийг
сонгуулийн өдөр болгон зарлалаа. Тэрээр зургаан долоо хоногийн өмнө
Хөдөлмөрийн намынхны санал хураалтаар Ерөнхий сайд асан Жулия Гиллардыг
ялснаар түүний ажлыг залгамжлан авсан юм.

Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд ирэх сарын долооны өдрийг сонгуулийн өдөр болгон зарлалаа. Тэрээр зургаан долоо хоногийн өмнө Хөдөлмөрийн намынхны санал хураалтаар Ерөнхий сайд асан Жулия Гиллардыг ялснаар түүний ажлыг залгамжлан авсан юм.
Зүүн төвт намын тэргүүн Кевин Рудд ирэх сарын сонгуульд консерватив сөрөг хүчний тэргүүлэгч Тони Абботтой өрсөлдөх аж. Эдийн засаг болоод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн гол цөм болж байна.