Японы зохион бүтээгчид саяхан уусан согтууруулах удааны хэмжээг илрүүлдэг цаг бүтээсэн нь хэрэгчлэгчдийн анхаарлыг татаж байна. “Kisai Intoxicated” хэмээн нэрлэгдсэн уг цаг хэрэглэгчдээ их, бага хэмжээгээр согтууруулах ундаа уусны дараа жолоо барих боломжтой эсэхийг хэлж өгөх аж. Замын цагдаа нарын согтууруулах ундааг илрүүлэхдээ ашигладаг үлээлгэх төхөөрөмжид цаг суурилуулах бүтээлийг гаргасан байна. Энэхүү бүтээгдэхүүн 99 ам.доллараар худалдаалагдаж эхэлсэн нь гүйлгээ сайтай бүтээгдэхүүнд тооцогдох боллоо.
Хэрэглэгч “Kisai Intoxicated” төхөөрөмж рүү таван секундэд багтаан үлээх ёстой бөгөөд цагны арын гэрэл хэрэглэгчийн хувьд дохио болдог байна. Хэрвээ үлээсний дараа ногоон өнгийн гэрэл асвал согтуурсан хэмжээ бага, шар өнгийн гэрэл асвал согтуурлын хувь 0.41-0.60%, улаан гэрэл асвал 0.61 хувиас дээш хэмээн тооцогддог байна.
Цагийг USB холболтоор дахин цэнэглэх боломжтой нь давуу тал болж байгаа аж.
Д.Идэр





























































